Нийтийн тээврийн салбарт гүйцэтгэлд суурилсан үнэлгээ буюу KPI нэвтрүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 26 секунд

Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журмыг НИТХ-ын 2022 оны 82 дугаар тогтоолоор баталж, өнөөдрийг хүртэл мөрдөн ажиллаж байна. Уг журамд машин цагийн зардал болон машин цагийн гүйцэтгэлээр нийтийн тээврийн жолооч нарыг дүгнэдэг байсан. Тэгвэл журамд өөрчлөлт оруулж, гүйцэтгэлд суурилсан үнэлгээгээр буюу жолооч нарын ажлыг бодитоор үнэлэх систем нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулагдаад байна. Өнөөдөр ажлын хэсгийн нэгдүгээр хуралдаан болж, хуралдааныг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ахалж, НТБГ-ын Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Б.Бадамдорж, НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж нар оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийн хүрээнд олон улсын KPI буюу гүйцэтгэлд суурилсан үнэлгээний зарчмыг автобус баазуудад бий болгох ажлыг хэлэлцэж байна. Ингэснээр нийтийн тээврийн хүртээмж сайжирч, жолооч нарын хариуцлага дээшилнэ. Нийтийн тээврийн тав тухтай үйлчилгээг бий болгох зах зээлийн шударга зарчим бол энэ юм. Өөрөөр хэлбэл, жолооч нар туулсан зам, зорчигчдын тоогоороо зах зээлд шударга өрсөлдөнө гэсэн үг. Мөн сүүлийн 10 жил ашиглаж ирсэн нийтийн тээврийн санхүүжилтийн бодлогын зарчмыг хамтад нь өөрчилнө.

НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж: Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлсэн. Мөн үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй бөгөөд улмаар нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байсан бол энэ жилээс 1000 төгрөг болгосон. Түүнчлэн цахим төлбөрийн системд шилжих үед буюу 2015 онд KPI нэвтрүүлэх гэж байсан ч дэмжигдээгүй. Иймд бид жолоочдын хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд гүйцэтгэлд суурилсан үнэлгээг нэвтрүүлж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахыг зорьж байна.

Улаанбаатар хотын циркийн өдрүүд энэ сарын 16-22-ны өдрүүдэд төв талбайд болно
Улаанбаатар хотын циркийн өдрүүд энэ сарын 16-22-ны өдрүүдэд төв талбайд болно
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!