АТГ-ын даргыг сольсон болон Ерөнхий прокурорын томилгоог хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийлэв. Тэрээр "Прокурорыг улс төрөөс хараат бус ажиллуулъя гэж л байгаа бол тэр нөхцөлийг нь хангаж өгөх хэрэгтэй. 2018 оноос ҮАБЗ-ийн зөвлөмж гараад АТГ-ын дарга, Ерөнхий прокурорыг чөлөөлдөг болсон. Тэгэхээр энэ хүмүүсийн сайн, муу ажилласан гэхээс илүү парламентын гаргаж өгсөн хэв загвар дотор л яваа хүмүүс. Парламент гэж байгаа гэдэгт үнэндээ би итгэхгүй байна. ҮАБЗ гэсэн 3 хүний хүрээнд бүх асуудал шийдэгдэж байна. Ялангуяа Ерөнхий сайд гэх хүний гараас парламентыг гаргаж байж томилж байгаа хүмүүсийнхээ сайн муу ажлыг дүгнэнэ. Прокурор бидний баталж өгсөн хуулийн хүрээнд л ажиллаж байгаа. Энэ нь сайн муу гэж яригдах бол бидний асуудал болно" хэмээв.
Ч.Лодойсамбуу: Прокурорыг хараат бусаар ажиллуулъя гэвэл парламентыг Ерөнхий сайдын гараас “суллах“ ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.