Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах зорилгоор зохион байгуулж буй “UB food” фестиваль өчигдрөөс /2025.04.8/ эхэлсэн. Гэвч уг фестивальд иргэд "муу дүн" тавьж, шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, зохион байгуулалт муутай, очер дараалал ихтэй, хоолны сонголтгүй гэхийн зэрэгцээ татвар төлөгчдийн мөнгөөр хоол хийж байгаа нь хувийн хоолны бизнес эрхлэгчдэд халтай гэх зэрэг шүүмжүүдийг иргэд цахим сүлжээнд нийтэлж байна. Түүнээс гадна иргэдийг хоолны соёлын талаарх мэдээлэл муутай байгааг шүүмжилж, инфлүзерүүд хүртэл будаатай хуурга плов хоёрыг ялгахгүй байна хэмээн иргэд цахим орчинд дургүйцлээ илэрхийлж байна.
Шүүмжлэл дагуулсан уг фестиваль 7 хоногийн турш үргэлжлэх юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!