Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

44 тонноос хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотой зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглолоо. Энэ талаар “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Оюунболдын хэлснээр газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт их хэмжээгээр буурдаг тул жил бүрийн гуравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл, аравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл хөлдөлт гэсэлтийн үе тохиодог. Тиймээс энэ хугацаанд даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг түр буюу нэг сарын хугацаанд хориглох шийдвэр гарсан байна. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөгдөх дээд хэмжээ буюу 44 тонноос хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоогоод байгаа аж. Үргэлжлүүлэн түүний мэдээлснээр, улсын хэмжээнд нийт төлбөр авах 33 цэгт 4-5 байгууллагын хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж байгаа аж. Тус цэгүүдэд төлбөр төвлөрүүлэхээс гадна автомашины жин тонныг хэмжиж, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бол түр зогсоох, зөрчлийг арилгуулах, холбогдох төлбөр хураамжийг авч байгаа юм байна.

Б.Энхбаяр: Д.Болорсүрэнг гэрч, хохирогчийн хамгаалалтад яаралтай авах ёстой юм байна
Б.Энхбаяр: Д.Болорсүрэнг гэрч, хохирогчийн хамгаалалтад яаралтай авах ёстой юм байна
 
Тэтгэврийн асуудлаар Казахстан Улстай хамтран ажиллана
Тэтгэврийн асуудлаар Казахстан Улстай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.