Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны Ерөнхийлөгчийн болон Зөвлөлийн гишүүний сул орон тооны нөхөн сонгуулийг дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болохтой холбоотой нэр дэвшигчдийн хүсэлт, материалыг авч эхэлсэн. Тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гаргасан. Тэгвэл өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлд нэр дэвшигчээр хүлээн авахаас татгалзсан “Ховд Вестрен” багийн эзэн Б.Тамир мэдээлэл өгөх үеэр "Монголын хөлбөмбөг сагснаас хойно явж, Ц.Анандбазарыг оруулж иртэл шалдаа буусан зүйл байхгүй" гэх байр суурийг илэрхийлэв. Тэрбээр,
-Би Монголын хөлбөмбөгт 15 жил зүтгэж байна. Манай клуб хүүхдийн бүх уралдаан тэмцээнд оролцож байгаа. Олон жил ажилласны эцэст нэрээ дэвшүүлж хүсэлт гаргасан ч татгалзсан хариу өгсөн. Үндэслэл нь, дүрмийн дагуу 3.1.7 гэх заалт бий. Энэ нь бичиг баримт дутуу эсвэл хуурамчаар үйлдсэн байх гэдэг заалт. Өнөөдөр ямар баримтыг яагаад хассан бэ гэх тайлбар авах ёстой, гэхдээ өгөхгүй байх. Энэ бол анх удаа тохиолдож байгаа юм биш. 2023 оны сонгуулиар зөгийнүүдийн эмэгтэй төлөөлөгчийг өрсөлдөх үед яг ийм заалтаар хассан. Шүүхдэлцэх гэсэн сонгуулийн жил байсан. Монголын хөлбөмбөгийн холбоог асуудалтайг Монгол даяар мэднэ. Сонгууль 4 жил тутамд нэг удаа болдог, өөрийн гэсэн дүрэмтэй. Сонгуульд оролцож буй хүмүүсийг Сонгуулийн хороо гэх 5 хүний дүрэмтэй материалыг нь шалгадаг мөртлөө хөлбөмбөгийн талбайд нэг ч харагдаж байгаагүй хүмүүс.. Нэг үгээр хэлбэл, хөлбөмбөгийн талаар ямар ч ойлголтгүй хүмүүс. Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагуудыг сонгох нь 20 гаруй жил жүжиг явсаар ирсэн. Одоо Ц.Анандбазар гэх хүнийг оруулж ирнэ гэх. Энэ хүн Монголын хөлбөмбөгт нэг ч хувь нэмэр оруулаагүй. Сүүлийн 15 жил би долоо хоногийн дөрвөн удаа Монголын хөлбөмбөгийн холбоон дээр өөрөө баг тамирчдаа үзээд явж байхад нэг ч харагдаагүй.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!