2025 онд ШУТИС-д метроны 4 анги элсэлт авахаар бэлтгэл ажлаа хангажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Улаанбаатарт метро барих төслийн ТЭЗҮ-ийг НИТХ-аар дэмжсэн. Эл төслийн төсөвт өртөг бодит зах зээлийн судалгаагаар хийгдсэн ба метроны нэгдүгээр шугамыг Энхтайваны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 км урт байхаар төлөвлөсөн. Үүнээс 19.1 км 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлахаар төлөвлтөд тусаад буй юм.

Метро гүйцэтгэх ажилтай холбогдуулан хүний нөөцийн асуултыг олон нийт сонирхон тавьж буй. Тэгвэл метроны төсөлтэй зэрэгцээд мэргэжилтэн бэлтгэх ажлыг эхлүүлсэн талаар Улаанбаатар МЕТРО төслийн захирал Т.Мөнхдалай НИТХ-ын хуралдааны үеэр танилцуулсан. Тэрбээр "2025 онд ШУТИС-д метроны 4 анги элсэлт авахаар бэлтгэл ажлыг хангаад явж байна. Мөн ШУТИС-ийн 8 багшийг метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-д сургахаар явуулаад байна.

ЦЕГ: “Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ“ гэх мэдээлэл нь үндэслэлгүй, худал мэдээлэл
ЦЕГ: “Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ“ гэх мэдээлэл нь үндэслэлгүй, худал мэдээлэл
 
ХӨНДӨХ СЭДЭВ: Хүүхэд хамгааллын бодлого үр дүнтэй болоход дахиад хэдэн амь хэрэгтэй вэ?
ХӨНДӨХ СЭДЭВ: Хүүхэд хамгааллын бодлого үр дүнтэй болоход дахиад хэдэн амь хэрэгтэй вэ?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!