Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр 11:00 цагаас хойш Сэлэнгэ аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар танилцуулж байна.

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав.

Тэрбээр "11:00 цагт мэдээлэл хийснээс хойш 426 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд Сэлэнгэ аймагт хоёр тохиолдол шинээр батлагдаж дотоодын халдварын тоо 122 боллоо. 

Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Нийт батлагдсан тохиолдлын тоо 557 болов. 

Голомтлон гарсан халдваруудыг байршлаар нь танилцуулбал, 

  • Улаанбаатарт  33
  • Сэлэнгэ аймагт  53
  • Дархан-Уул аймагт  16
  • Дорноговь аймагт 6
  • Орхон аймагт 13
  • Говьсүмбэр аймагт 1 буюу нийт 122 тохиолдол батлагдаад байна.

Улаанбаатарт бүртгэгдсэн 33 тохиолдлын 15 нь ачаа тээврийн жолоочийн гэр бүлийн хүмүүс буюу ойрын хавьтлын хүмүүс юм. Тухайн голомтоос гурван хүн караокед орсны улмаас тэнд хамт байсан зургаан хүн өвчлөөд цаашаа гэр бүлийнхэндээ халдвар тарааж улмаар орон сууцны орцны хэмжээнд амьсгалын замын халдварыг тараасан байна. Караокеноос улбаатай 18 халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа.

ЭМЯ: 17:00 цагийн шуурхай мэдээ
ЭМЯ: 17:00 цагийн шуурхай мэдээ
 
М.Бадамсүрэн:  Зардлаа бууруулах тал дээр зарим сайд нар манлайлал үзүүлж ажилламаар байна
М.Бадамсүрэн:  Зардлаа бууруулах тал дээр зарим сайд нар манлайлал үзүүлж ажилламаар байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.