Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Муурны авиаг хүний хэл рүү хөрвүүлдэг хавсралт бүтээжээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 48 секунд

“Amazon” компанийн “Alexa” ухаалаг туслахыг хөгжүүлэгчдийн нэг инженер Хавьер Санчес муурны гаргаж буй дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлдэг хавсралт бүтээсэн байна.

“MeowTalk” нэртэй энэхүү аппликейшн нь муурны гаргаж буй авиагаар нь юу илэрхийлэхийг хүсэж байгааг нь таних зориулалттай. Тэжээвэр амьтныхаа зан үйл, юунд дуртайг нь мэддэг хүмүүс мөн хиймэл оюун ухааны бий болгох энэхүү мэдээллийн санд оролцох боломжтой юм.

Одоогоор хавсралт “Намайг хоолло”, “Би ууртай байна”, “Надаас холд” гэх мэт муурны илэрхийлж болох 13 хэллэгээр хязгаарлагдаж байна. Шинжлэх ухааны судалгаанд дурдсанаар, мууранд бусад мууранд ойлгогдох нийтлэг хэл гэж байдаггүй байна.

Уг хавсралт нь муурны авиаг бичиж, хиймэл оюун ухаанд таниулахын тулд давхцалыг нь заана. Өөрөөр хэлбэл, хавсралтыг ашиглах тусам муурны илэрхийллийг ойлгоход хялбар болно гэсэн үг юм. Үүнээс гадна хөгжүүлэгчид мууранд зориулсан ухаалаг хүзүүвч бүтээхийг зорьж байна. Тус хүзүүвч нь мөн муурны гаргаж буй дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлэх юм.

"Цар тахлын улмаас тусгаарлалтын арга хэмжээг дагаж мөрдөж буй хүмүүс дийлэнх цагаа гэртээ гэрийн тэжээвэр амьтантайгаа өнгөрүүлж буй учир иймэрхүү зүйл бүтээх нь чухал гэж бодож байна. Ийм хүзүүвч бүтээснээр хүмүүс тэжээвэр амьтантайгаа харилцах боломжтой” хэмээн инженер Хавьер Санчес хэлжээ.

Эх сурвалж: BBC

С.Хонгорзул

Энэ сард сахлаа бүү хус
Энэ сард сахлаа бүү хус
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.