“Бие даалтын долоо хоног”-оор сурагчид ангиасаа шалтгаалан өдөрт 15-40 минут хичээллэнэ

Огноо
Унших
1 минут 20 секунд

Ерөнхий боловсролын сурагчдын 2-р улирлын амралт энэ сарын 31-ны өдрөөс буюу Баасан гарагт эхэлнэ.

2024-2025 оны хичээлийн жилээс нийслэл болон орон нутгийн ЕБС-ийн сурагчид "бие даалтын долоо хоног"-той болсон. Бие даалтын долоо хоногийн хугацаанд танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулах юм.

Харин зарим хувийн хэвшлийн сургуулиуд тус бие даалтын долоо хоногоор бүтэн цагийн хувиараар хичээллэх болсон тухайгаа эцэг эхчүүдэд мэдэгджээ.

Боловсролын ерөнхий газраас өнгөрсөн оны наймдугаар сарын 16-ны өдрийн 01/3576 дугээр албан бичигт "Бие даалтын долоо хоногийн зохион байгуулах" зөвлөмжийг баталсан байдаг.

Уг зөвлөмжид "Бие даан гүйцэтгэх ажлыг сонирхлын дагуу баг болгон байгалийн ухаан, нийгмийн ухаан гэх мэт судлагдахууны интеграц хэлбэрээр өгч болох бөгөөд хийж гүйцэтгэх хугацааг бага ангид өдөрт 15-20 минут, дунд болон ахлах ангид өдөрт 30-40 минутаас ихгүй байхаар төлөвлөх" гэж заажээ.

С.Баярын хүү Б.Нацаг “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоунд оролцож байна
С.Баярын хүү Б.Нацаг “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоунд оролцож байна
 
ТАНИЛЦ: Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
ТАНИЛЦ: Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!