Японы Байгаль орчны сайд Койзүми Шинжиро шинэ төрсөн хүүхдээ асрах “аавын амралт” авах ховор шийдвэр гаргасан нь шуугиан тариад байна.
Койзүми хүүхдээ төрсний дараа хоёр долоо хоногийн хугацаанд амралт авна. Энэ сарын сүүлээр хүүхдээ өлгийдөн авахаар бэлдэж байгаа аж.
Энэ нь Японы Засгийн газраас анх удаа аавын амралт авч буй тохиолдол болж байна.
Япон улсад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь хүүхдээ төрсний дараа нэг жил хүртэлх хугацааны амралт авах боломжтой байдаг.
Гэвч аавууд үргэлжлүүлэн ажиллах дарамттай нүүр тулдаг учир 2018 онд ердөө 6% нь л амралт авсан байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд уг тоо 82%-тай байжээ.
“Төрсний дараа ээж хүн хамгийн хүнд ачааг үүрдэг тул хоёр долоо хоногийн хугацаатай аавын амралт авахаар төлөвлөж байна. Гэхдээ өөрийн албан үүргээ үргэлжид хийж ирсэн шигээ урдаа тавих болно” гэж 38 настай Койзүми лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.
Сайд Койзүми өнгөрсөн жилээс хойш аавын амралт авах тухай саналыг хэлэлцэж байсан нь хүчтэй маргаан өрнүүлэхэд хүргэсэн. “Зүгээр авч магадгүй гэж хэлний төлөө зөв, бурууг нь ярилцдаг манай нийгэм хөшүүн, хоцрогдмол” гэж тухайн үед хэлж байжээ.
Койзүми Шинжиро нь алдартай Ерөнхий сайд асан Жюничиро Койзүминийн хоёр дахь хүү. Түүнийг японы улс төрд өсөх ирээдүйтэй улс төрч гэж үздэг.
Эх сурвалж: BBC