Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн онд зам тээврийн осол 12.5 хувиар буурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 22 секунд

Цагдаагийн ерөнхий газраас Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд 2019 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллажээ.

Тайланд дурдагдсан үзүүлэлтүүдээс онцлон хүргэж байна.

  • Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд хууль тогтоомжийг сурталчлан таниулах, үүрэг, хариуцлагыг нь дээшлүүлэх зорилгоор “Нэг хором”, “Яараад яахав дээ”, “Дураараа биш ээ Дүрмээрээ”, “ОйлГОЁ-ХҮНдэлье” аян, нэгдсэн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулжээ.
  • “Яараад яахав дээ” аяны хугацаанд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 50.8, гэмтсэн хүн 49.7, нас барсан хүн 11.7 хувиар тус тус буурч, үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9, гэмтсэн хүн 59.5, нас барсан хүн 21.7 хувиар, цагдаагийн байгууллагад энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 30011 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3869 хэргээр буюу 11.4 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлтүүд гарчээ.
  • Хэрэг бүртгэх албанаас улсын хэмжээнд бүртгэгдсэн 31524 гэмт хэргээс Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 8265 бүртгэгдсэн нь нийт хэргийн 2662 хувийг эзэлж, урьд оноос 869 нэгжээр буюу 9.5 хувиар буурсан, гэмт хэргийн илрүүлэлт 73.2 байгаа нь урьд оноос 7.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
  • Улсын хэмжээнд 2019 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 5848 нь гудамж талбайд, 3773 нь олон нийтийн газарт үйлдэгдсэн нь урьд оноос 23.7-24.7 хувиар буурч, 4371 нь согтуугаар, 247 нь мансуурсан үедээ үйлдэгдсэн нь 32.9-40.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 
  • Тээврийн цагдаагийн албанаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 73563 дуудлага, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 23968 нь зам тээврийн осол, хэргийн, 446 нь төмөр замын аюултай бүс, зурвас газар болон төмөр замын байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, 48 нь нисэх онгоцны буудлын аюултай бүс, зурвас газар болон харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл байна.
  • Нийслэл хотын гудамж замд байрлах замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр нийт 552241 зөрчил илрүүлснээс хурдны 16453, гэрлэн дохионы 781, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний 455721, түр зогсох журам зөрчсөн 36165, зөөврийн хурд хэтрүүлсэн 24699, Еpolice 9948 зөрчил, үзлэг оношилгоонд ороогүй 349, уулзварын шар тэмдэглэл зөрчсөн 8125 зөрчлийг баталгаажуулан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргүүлжээ. 
  • 2019 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 234 гэмт хэрэгт 427 хүн холбогдон шалгагдсаныг өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 86 буюу 43.2, холбогдогч 15 буюу 3.2 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байна. Хүйсийн байдлаар нь авч үзвэл, нийт гэмт хэрэгт холбогдсон хүний 391 буюу 86.0 хувь нь эрэгтэй, 36 буюу 9.0 хувь нь эмэгтэй байгаагаас 13 гадаадын иргэн байна.
  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох шалгалтад тэнцсэн шинээр В ангиллын 59516, А ангиллын эрх олгох шалгалтад тэнцсэн 1472, М ангиллын 23, ангилал нэмэх шалгалтад тэнцсэн А ангиллын 5533, С ангиллын 13527, D ангиллын 8345, Е ангиллын 8418, М ангиллын 4356 иргэний материалыг хүлээн авч, жолоочийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн /TPS/ санд бүртгэжээ.
  • Улсын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 44.9, нийслэлд 38.9, орон нутагт 58.7 хувь байгаа нь өмнөх оноос улсын хэмжээнд 8.9, нийслэл хотод 10.1, орон нутагт 2.7 хувиар тус тус өсчээ. Гэмт хэргийн улмаас 85 хуулийн этгээд, 30782 иргэн хохирч, үүнээс 930 хүн нас барж, 8727 хүн гэмтсэнийг өмнөх онтой харьцуулбал, нас барсан хүн 4 буюу 0.4 хувиар, гэмтсэн хүн 556 буюу 6.0 хувиар тус тус буурсан байна.

Б.Лхагвацэрэн

Автомашин нь шатаж, 65 настай малчин сураггүй алга болжээ
Автомашин нь шатаж, 65 настай малчин сураггүй алга болжээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.