УИХ-ын Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "ҮХЦ гаргасан дүгнэлтээрээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хязгаарлаж байна. Хууль тогтоогчийнхоо хувиар хийсэн ажлаа ярьж болохгүй гэдэг нь АЛИАЛАГЧ БОЛ гэж байгаагаас өөрцгүй. Энэ чинь нэр дэвшихийг горилж буй хүмүүст давуу байдал олгож байгаа хэрэг. Ер нь сонгууль дөхөхөөр сонгогчдод таалагдах гээд өрийг нь тэглэж, дуу дуулж, хоолны лайв хүртэл хийгээд алиалж өгдөг шүү дээ" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!