УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн ажлын албанаас “УНШДАГ ХҮҮХЭД ХӨГЖДӨГ“ ном уншлагын тэмцээн зохион байгуулжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 29 секунд

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн ажлын албанаас сурагчдын дунд "Уншдаг хүүхэд хөгждөг" ном уншлагын уралдааныг амжилттай зохион байгууллаа. Ерөнхий боловсролын бага, дунд, ахлах гэсэн ангилалаар зохион байгуулагдсан уралдаанд 4567 сурагч баг, ангиараа болон бие даан оролцож нийт 2387 бүтээл ирүүлснээс дараах сурагчдын бүтээл шилдгээр шалгаржээ.

“Уншдаг хүүхэд хөгждөг” ном уншлагын уралдааныг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн “Хүүхэд хөгжлийн цогцолбор” УТҮГ, Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтан, номын санчидтай хамтран хүүхдийг ном унших дадалтай болгох, номтой нөхөрлүүлэх, ном уншихын ач холбогдлыг таниулж бүтээлчээр унших арга зүйд сурган улирлын амралтыг нь үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.

ШИЛДЭГ СУРГУУЛЬ:

  • Тэргүүн байр-Нийслэлийн Ерөнхий боловсролын 23-р сургууль
  • Дэд байр-Нийслэлийн Ерөнхий боловсролын 57-р сургууль
  • Гутгаар байр-Нийслэлийн Ерөнхий боловсролын 17-р сургууль

БАГА АНГИ

  • Тэргүүн байр-НЕБ-ын 23-р сургуулийн Дашнямын Тониржав багштай хятад хэлний 5д анги
  • Дэд байр-НЕБ-ын 57-р сургуулийн Батбаатарын Элбэгжаргал багштай 3а анги
  • Гутгаар байр-НЕБ-ын 117-р сургуулийн 4в ангийн сурагч Нанжидын Дэлгэр-Уянга
  • Тусгай байр-НЕБ-ын 37-р сургуулийн 5а ангийн Ганболдын Гэрэлт-Оюу

ДУНД АНГИ

  • Тэргүүн байр-НЕБ-ын 61-р сургуулийн 7а ангийн сурагч Ганбаярын Энх-Учрал
  • Дэд байр-НЕБ-ын 50-р сургуулийн 9г ангийн сурагч Ганзулын Нарансолонго, Энхбаатарын Минжинсор, Даваажаргалын Уянга, Машбатын Оргил
  • Гутгаар байр-НЕБ-ын 37-р сургуулийн 9а ангийн сурагч Ганбаярын Уянга
  • Тусгай байр-НЕБ-ын 50-р сургуулийн 9б ангийн сурагч Тайванбаатарын Батчимэг, Банзрагчийн Оч-Эрдэнэ, Адьяабазарын Тэргэлсаран, Төвшинжаргалын Сарнай, Эрхэмбаярын Намуун, Төмөрбаатарын Хишигдалай, Энхнарангийн Цолмон-Очир

АХЛАХ АНГИ

  • Тэргүүн байр-НЕБ-ын 50-р сургуулийн Жавын Агиймаа багштай 10б анги
  • Дэд байр-НЕБ-ын 117-р сургуулийн 10в ангийн сурагч Баярмөнхийн Гаамаа
  • Гутгаар байр-НЕБ-ын 39-р сургуулийн 11в ангийн сурагч Нарантуяагийн Алтанцэцэг, Сүхбаярын Алтансүх, Батнямын Ганчимэг, Оюун-Эрдэнийн Жаргалмаа, Дашзэвэгийн Мишээл, Гантулгын Мөрөн, Онолбаатарын Энхжин
  • Тусгай байр- НЕБ-ын 50-р сургуулийн 12в ангийн сурагч Жүгдэрнамжилын Баасан нар шалгарлаа.

Ц.Баатархүү: Хашаандаа тарьсан болон ургуулсан модоо И Монголиад бүртгүүлээд урамшуулал авдаг болно
Ц.Баатархүү: Хашаандаа тарьсан болон ургуулсан модоо И Монголиад бүртгүүлээд урамшуулал авдаг болно
 
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!