Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕСБХБ-тай аж үйлдвэрүүдийн төслүүдэд хамтарч ажиллахаар тогтов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес Такачийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хүлээн авч уулзсан ба энэ үеэрээ нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд туссан үйлдвэрлэл, технологийн паркийн төслүүд болон компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх “Нэгдүгээр тойрог зам”-ын төслийн талаар танилцуулж, хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

ЕСБХБ-ны суурин төлөөлөгч Ханнес Такачи “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагатай дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлж, аж үйлдвэр, геологи хайгуулын төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан бөгөөд цаашид уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын үе шатыг нэмэгдүүлэх, чухал ашигт малтмал, алтны чиглэлийн геологи хайгуулын төслүүд, мөн санхүүгийн загварчлал боловсруулах, хамтарсан судалгаа хийхэд чиглэн хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлээд, дараагийн уулзалтыг төсөл бүрээр харилцан нарийвчилсан мэдээлэл солилцох байдлаар зохион байгуулахаар төлөвлөж буйгаа хэллээ.

ШУУРХАЙ: Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо
ШУУРХАЙ: Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо
 
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.