“Д.Цогтбаатар гишүүнийг эргүүлэн татах эсэхийг хэлэлцэх эрх УИХ-д байхгүй“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 1 секунд

Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баярбаатараас УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эргүүлэн татах эсэх асуудлаар тодрууллаа.

-------------

Тэрээр:

-Дээд шүүхийн гаргасан шийдвэрийг УИХ хэлэлцэх эрх байхгүй. Хуулиар бидэнд ийм эрх олгогдоогүй. Өнөөдөр эрхзүйт төрийн гурван салбарын нэг нь шүүх засаглал. Шүүх засаглал нь өөрөө хараат бусаар ажиллах ёстой. Эрхзүйн гаргалгааны хувьд дээд шүүх шийдвэрийг албажуулж ирүүлэх үүргийг хүлээхгүй. Д.Цогтбаатар гишүүн тогтоолоо гардаж авсан гэдэг нь иргэн хүний асуудал. Харин УИХ тэр шийдвэрийг хэрхэх эрхзүйн зохицуулалт байхгүй гэсэн үг. Ганцхан зохицуулалт байгаа нь бусад оролцогч дээд шүүхээс лавлагаа авах эрхтэй. Тэрийг нь ес хоногийн дотор гаргаж өгөх ёстой. Тэр агуулгаар хандвал УИХ-ын тамгын газар лавлагааг авах магадлал нь өндөр. Нөгөө талаараа Үндсэн хуулийн 29 дүгээр зүйл дээр УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол эргүүлэн татна гэсэн заалт байдаг.

Харин УИХ-ын тухай хуулийн 9.1.5 дээр УИХ-ын гишүүн нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр эцэслэн тогтоогдсон бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын дүгнэлтийг үндэслэн УИХ тогтоол батална, саналыг хураана гэсэн байдаг.

Үндсэн хуулийн 29 дүгээр зүйл нь ерөнхий заасан бол УИХ-ын тухай хуулийн 9.1.5 дахь заалт нь нарийн зааж өгсөн нь хоорондоо зөрчилтэй байгаа. Бид өнөөдөр УИХ-ын тухай хуулийн 9.1.5 дахь заалтыг барьж асуудлыг хэлэлцэх нь магадгүй Үндсэн хуулийн зөрчил рүү орох нөхцөл байдал харагдаж байгаа.

“Чуулганы хуралдаанд суудаггүй УИХ-ын гишүүн Х.Баттулгад хариуцлага тооцно“
“Чуулганы хуралдаанд суудаггүй УИХ-ын гишүүн Х.Баттулгад хариуцлага тооцно“
 
SocialPay болон SocialPay Junior аппликэйшн “Customer Experience Award” шагнал хүртлээ
SocialPay болон SocialPay Junior аппликэйшн “Customer Experience Award” шагнал хүртлээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!