Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд Монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал юм.

Айлчлал нь Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэж байна. Улмаар эдийн засаг, эрчим хүч, боловсрол зэрэг салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилготой хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Нөхөн сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө ирэх сарын 29-нөөс өмнө аудитын байгууллагад хүргүүлнэ
Нөхөн сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө ирэх сарын 29-нөөс өмнө аудитын байгууллагад хүргүүлнэ
 
ЭЕШ-ын бүртгэл маргааш хаагдана
ЭЕШ-ын бүртгэл маргааш хаагдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.