Нөхөн сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө ирэх сарын 29-нөөс өмнө аудитын байгууллагад хүргүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна. Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь” баталсан.

Цаг хугацааны хуваариар нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл 2025 оны 4 дүгээр сарын 16, бие даан нэр дэвшигч 4 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэх шаардлагатай. Сонгуулийн ерөнхий хорооноос дээрх мэдээллийг улс төрийн намуудад албан бичгээр хүргүүлсэн юм.

Н.Учрал: Автомашины татвар нэмсэн шийдвэрийг эргэж харах чиглэлийг хүргүүлсэн
Н.Учрал: Автомашины татвар нэмсэн шийдвэрийг эргэж харах чиглэлийг хүргүүлсэн
 
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!