ХЭҮК: НҮБ-ын Хүний эрхийн хорооны хаалттай хуралдаанд Комисс хараат бус мэдээллээ танилцууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 25 секунд

НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн талаарх олон улсын пактын хэрэгжилтэд хяналт тавьдаг Хүний эрхийн хорооны 143 дугаар чуулганы хаалттай хуралдаанд Комиссын хараат бус мэдээллийг танилцууллаа.

Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбоо (ХЭҮБДХ)-ны ээлжит 38 дугаар хурал 2025 оны 03 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо байрлах НҮБ болон Хүний эрхийн дээд Комиссарын Албаны байранд ажиллаж байна.

Жил бүр Хүний эрхийн зөвлөлийн хуралтай зэрэгцүүлэн зохион байгуулдаг ХЭҮБДХ-ны ээлжит хурлаар хүний эрхийн үндэсний байгууллагууд Холбооны дотоод зохион байгуулалт, засаглалын асуудлыг хэлэлцэхээс гадна сонгон авсан хүний эрхийн асуудлаар мэдлэг, туршлага солилцдог уламжлалтай.

Түүнчлэн НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн талаарх олон улсын пактын хэрэгжилтэд хяналт тавьдаг Хүний эрхийн хорооны 143 дугаар чуулган энэ өдрүүдэд чуулж буй.

Уг хурлаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, пактаар хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, зөвлөмж гаргах бөгөөд Комиссын гишүүн Г.Нарантуяа 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн үдээс өмнөх хаалттай хуралдаанд оролцож, Комиссын зүгээс өгөх хараат бус мэдээллээр Хорооны гишүүдийг хангаж, мэдээлэл хийлээ.

Үүний дараагаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хороо Монгол Улсын зүгээс Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактыг хэрэгжүүлсэн тухай тайланг хэлэлцэж эхлэв.

Ийнхүү хэлэлцэхдээ шүүхийн хараат бус байдал, илэрхийлэх эрх чөлөө, тайван замаар жагсан цуглах, улс төрийн оролцоо зэрэг асуудлыг хөндөж байна.

Тус хуралдааныг Монгол Улсын цагаар өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 22.00 цагаас "UN WebTV" шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд Монгол Улсын албаны төлөөлөл ажиглагчаар оролцож байна.

Замын цагдаагийн алба хаагчид ахлах ангийн 900 сурагчид дөрвөн өдөр сургалт зохион байгуулна
Замын цагдаагийн алба хаагчид ахлах ангийн 900 сурагчид дөрвөн өдөр сургалт зохион байгуулна
 
Налайх Бизон баг 2-1 харьцаагаар Монголианс багт хожигдсоноор  Хөгжлийн лигрүү уналаа
Налайх Бизон баг 2-1 харьцаагаар Монголианс багт хожигдсоноор Хөгжлийн лигрүү уналаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!