Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс-тавантолгой“ ХК-иас Цогтцэций суманд 500 ширхэг түргэвчилсэн оношлуур хандивлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд кроновирус уушгины хатгалгааны иммуглобины 500 ширхэг тестийг Цогтцэцийн сум дундын нэгдсэн эмнэлэгт хандивлалаа.
 
Салбарын захирал Н.Эрдэнэхуяг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Цогтцэций сумын онцгой байдлын үед ажиллах шуурхай штабт оношлууруудыг гардуулжээ.
 
Кроновирус уушигны хатгалгааны иммуглобины тест нь хүний ийлдэс/сийвэн эсвэл цусан дахь Covid-19 ийн эсрэг биеийн илэрцэд хэрэглэгддэг бөгөөд 10-15 минутын хугацаанд хариу нь гардаг байна.
 
Цогтцэцийн сум дундын нэгдсэн эмнэлэгт оношлуур байгаагүй бөгөөд цаг үеийн энэ нөхцөл байдалд тусламж дэмжлэг үзүүлсэн "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ.

ХНХ-ын дэд сайд С.Зулпхар Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж байна
ХНХ-ын дэд сайд С.Зулпхар Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж байна
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.