Их Британийн “Economist Group” компанийн судлаачид шинэ коронавирусний цар тахлын үед амьдрахад өртөг хамгийн ихтэй хотуудаар Парис, Хонконг болон Цюрих хотыг нэрлэжээ.
Жагсаалтын эхний аравт:
- Парис
- Хонконг
- Цюрих
- Сингапур
- Тель-Авив
- Осака
- Женев
- Нью-Йорк
- Копенгаген
- Лос-Анжелес зэрэг хотууд багтсан байна.
Судлаачид жагсаалтыг гаргахдаа хүнсний бүтээгдэхүүн, хувцас, түрээсийн үнэ, боловсролын байгууллагуудад хүүхдийг сургах зардал зэрэг дэлхийн 130 томоохон хотын 138 төрлийн бараа, үйлчилгээний өртгийг харьцуулсан судалгаанд үндэслэжээ. Дэлхий даяар хорио цээрийн арга хэмжээ авсан нөхцөлд өнгөрсөн 12 сарын хугацаанд тамхи, гэр ахуйн цахилгааны барааны үнэ хамгийн их өссөн байна.
Хэрэглэгчид орлогынхоо ихэнх хэсгийг үндсэн хүнс, гэр ахуйн бараа, интернэтэд зарцуулсаар байх учраас 2021 онд дэлхийн эдийн засаг коронавирусний цар тахлын нөлөөнөөс бүрэн сэргэхгүй гэж “Economist Group”-ийн шинжээчид үзэж байна.