Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Би хэдэн халтар төгрөг цуглуулсан хэдэн ченжүүдээс айхгүй" гэж НИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдааны үеэр мэдэгдсэн удаатай. Түүний энэ үгэнд "Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо" ТББ-аас гомдол гаргаж уг хэрэг шүүх дээр яваа. Улмаар Х.Нямбаатарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 1 тэрбум төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж гарсан.
Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр ""Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбоо" ТББ-аас бидний нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд хандсан юм байна лээ. Улмаар миний эд хөрөнгөтэй холбоотой битүүмжлэл гаргах захирамж гаргасан.
Надад 1 тэрбум төгрөг байхгүй. 1 тэрбумын эд хөрөнгө ч байхгүй. Хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй" гэх мэдээллийг өгсөн юм.
Маргааш буюу гуравдугаар сарын 13-нд 14:00 цагаас миний шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэнэ" гэх мэдээллийг өгсөн юм.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!