Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талонд хамрагдаагүй 1,000 өрхөд хүнсний багц олгож эхэлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

ХНХ-ын  сайд А.Ариунзаяа УИХ-ын чуулганы үеэр хүнсний эрхийн бичиг, хүүхдийн мөнгөний асуудлаар тайлбар өглөө. 

Тэрбээр ”Хүнсний эрхийн бичигт 44 мянган иргэн хамрагдаж байгаа. Хүнсний талоныг хоёр дахин нэмэгдүүлсэн буюу 36 мянган төгрөгөөр олгож байна. Маргаашаас хүүхдийн мөнгө орно. 641 мянган өрхийн 1.2 сая хүүхэд хүүхдийн мөнгө авна.

Хүнсний талонд хамрагдаагүй 1,000 өрхөд өнөөдрөөс хүнсний багц олгож эхэлсэн. Дүүргүүд өөрсдийн нөөц сангаас хөрөнгө гаргаад эмзэг бүлгийн өрхөд тусламж үзүүлж байна.

38,398 ажил олгогч, 410,647 даатгуулагч сайн дурынхантай нийлээд 567,135 хүн нийгмийн даатгалын чөлөөлөлтөд хамрагдаж байна.

Ажилгүйдлийн даатгалын сангийн дэмжлэгт 80,504 даатгуулагч хамрагдсан. Үүнд 43 тэрбум төгрөгийг зарцууллаа. Ажилгүйдлийн даатгалын сангийн үлдэгдэл 40-өөс бага тэрбум төгрөг болоод байна” гэлээ.  

Г.Дандинням: Намайг зам дээр 30 минут зогсоолоо
Г.Дандинням: Намайг зам дээр 30 минут зогсоолоо
 
ШҮҮХ: Т.Дүүрэнг оргон зайлж, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөж, устгаж болзошгүй гэх үндэслэлээр 1 сар цагдан хорьж байна
ШҮҮХ: Т.Дүүрэнг оргон зайлж, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөж, устгаж болзошгүй гэх үндэслэлээр 1 сар цагдан хорьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.