Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарснаас хойш менингококкт халдварын хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Менингококкт халдварын нэг тохиолдол энэ сарын 10-ны өдөр лабораториор батлагдаж, он гарсаар хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлууд нь бага насны хүүхдүүд байна.

Менингококкт халдвар бүх насныхан дунд бүртгэгддэг боловч тав хүртэлх насны хүүхдүүд илүү өртөмхий, богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй байдаг аж. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ дархлааг дэмжин, халдвараас сэргийлэх талаар өгч буй мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөж, халдварын шинж тэмдэг илэрвэл нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Менингококкт халдвар нь амьсгалын замын халдварт өвчин учраас бусад амьсгалын замын халдварт өвчнүүдийн адил урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэглэнэ. Үүнд:

• Гараа тогтмол угаах, хувийн ариун цэврийг сахих

• Өрөө, тасалгааг агааржуулах, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх

• Бага насны хүүхдүүдийг нэн шаардлагагүй бол олон нийтийн газраар авч явахгүй байх, олон хүн цугларсан газраар явахдаа амны хаалт зүүх

• Хоолой, амны хөндийг сод, царвангийн зэрэг уусмалаар зайлах

• Улиралд тохируулан дулаан хувцаслах

• Биеийн дархлааг сайжруулж витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх

• Өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх.

бичвэр нарын зураг байж магад

ЦЕГ: “UB Central Residense” барилгын дээрээс унасан краны хэргийг шалгаж байна
ЦЕГ: “UB Central Residense” барилгын дээрээс унасан краны хэргийг шалгаж байна
 
Х.Нямбаатар “Популистууд битгий галзуурцгаагаад байгаарай” гэж УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хариу барив
Х.Нямбаатар “Популистууд битгий галзуурцгаагаад байгаарай” гэж УИХ-ын гишүүн Б.Жаргаланд хариу барив
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.