Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн мөнгийг бэлнээр авдаг байсан иргэд карт нээлгэх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Засгийн газраас 0-18 насны хүүхдүүдэд 100 мянган төгрөгийг өнгөрөгч  дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэн, 2021 оны эхний хагас жил хүртэл олгох шийдвэр гаргасан. Энэ дагуу арваннэгдүгээр сард олгогдох хүүхдийн 100 мянган төгрөг маргаашнаас иргэдийн данс руу шилжиж эхэлнэ.

Үүнтэй холбогдуулан хүүхдийн мөнгөө бэлнээр авдаг байсан иргэд хөл хорионы үед арилжааны банкуудын салбарууд ажиллахгүй байгаатай холбоотойгоор хэрхэн мөнгөө авах талаар асуудалтай тулгарсан. 

Улсын хэмжээнд 60 мянга гаруй иргэд хүүхдийн мөнгөө бэлнээр авдаг ба эдгээр иргэд өөрсдийн харилцах банктай холбогдон хүүхдийн мөнгөө хүлээж авах карт шинээр нээлгэх, мөн идэвхтэй ашиглаж буй данстайгаа холбох боломжтой байна. Банкууд карт нээлгэх хүсэлтийг хүлээж аван бэлэн болсон картыг иргэдийн гэрийн хаягаар хүргэх юм.

Коронавирусний эсрэг вакцин авах хүсэлтээ арванхоёрдугаар сарын 1-нд явуулна
Коронавирусний эсрэг вакцин авах хүсэлтээ арванхоёрдугаар сарын 1-нд явуулна
 
Ц.Элбэгдорж: Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрт улс төрөөс “хол“ байхыг зөвлөх нь зүйтэй
Ц.Элбэгдорж: Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрт улс төрөөс “хол“ байхыг зөвлөх нь зүйтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.