ЭМЯ-аас коронавирусний халдварын талаар ээлжит цаг үеийн мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
"Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр 1,390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний сорьцод коронавирус илэрлээ. Улаанбаатар хот болон таван аймагт халдвар бүртгэгдэж, голомтлон гарч байна.
- Улаанбаатарт 14
- Сэлэнгэ аймагт 28
- Орхон аймагт 13
- Дархан-Уул аймагт 11
- Дорноговь аймагт 1
- Говьсүмбэр аймагт 1
- Улаанбаатар хотод УБТЗ-ын харьяаллын хавьтлуудын дундаас 4 хүнээс халдвар авсан нь тогтоогдоод байна.
Улаанбаатар болон орон нутгуудад гарсан халдварын тохиолдол нийтдээ 72 боллоо. Алтанбулагаар энэ сарын 16-нд орж ирсэн 30 жолоочид давтан шинжилгээ хийхэд 7-оос нь халдвар илэрсэн.
Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 505, эдгэрсэн 329 байгаа бол ХӨСҮТ-д 169 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл нэг хүн хүнд, 35 хүн хүндэвтэр, 126 хөнгөн байна" гэдгийг хэллээ.