Ковид-19-той холбоотойгоор гаднын улс орноос авсан зээл, тусламжийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийх үеэр вакцины талаарх зарим мэдээллийг өлөө.
Тэрбээр "Дэлхийн банкны 50.6 сая ам.долларын санхүүжилтээр Covid-19-ийн эсрэг вакцин авахаар хүсэлтээ өгчихсөн байгаа. Вакцины зах зээл бол хэн мөнгөө түрүүлж өгнө тэр нь түрүүлж авдаг. Дэлхийн нөлөө бүхий том улсууд эхэлж үйлдвэрлэгдсэн бүх вакциныг авах магадлалтай. Тиймээс хөгжиж буй, нөлөөлөл багатай орнуудын вакцин авах боломж олгох хөтөлбөр гэж гарсан байдаг. Харин энэ хөтөлбөрийг санаачилсан байгууллагын нэг нь Дэлхийн банк юм. Тэр санаачлагчаас нь санхүүжилт авбал аль болох хурдан Монгол Улсад вакцин орж ирэх болов уу гэж бодсон.
20%-ийг нь Эрүүл мэндийн ажилтан болон олон хүнтэй нүүр тулж ажиллаж байгаа хүмүүст нийлүүлнэ. \1 тунг 2 ам.доллароор авах бөгөөд нэг хүнд 2 тун хийнэ\
40%-ийг 4 доллароор авах хүсэлтээ тавьсан.
Хүүхдүүдэд эхний ээлжид хийхгүй гэдэг утгаар 60%-ийн захиалгыг ийнхүү эхний ээлжид өгөөд байна.
Гадаад харилцааны яамнаас бусад олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай тулж ажиллан вакциныг эхэнд авах санаачилгатай ажиллахыг өнөөдөр Ерөнхий сайд хэлсэн" гэлээ.