Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Засгийн газраас дараах 23 багц ажлыг хийхээр боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 48 секунд

Засгийн газар хуралдаж цар тахлыг даван гарах 23 багц ажлыг хийхээр болжээ. Энэхүү шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. 

  1. 18 хүртэлх насны хүүхэд олгодог 100 мянган төгрөг болон тэтгэвэр, халамжуудыг шуурхай олгох.
  2. 2021 ны долдугаар сарын 1 хүртэл ногдуулж тайлагнасан боловч НДШ төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагуудыг алданги төлбөрөөс чөлөөлөх, хуулийн төсөл боловсруулах
  3. 2021 оны долдугаар сарын 1 хүртэл Албан татвар төлөлгчийн хуулийн дагуу ногдуулсан тайлагнасан татвар хугацаанаасаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохгүй байх, торгуулиас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулах
  4. 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд Худалдааны төв, худалдаа, үйлдвэр үйлчилгээ, хувийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зориулалтаар байраа түрээслэсэн иргэн түрээсийн төлбөрөө бууруулснаа баримтаар нотолж чадвал бууруулсан хэмжээгээр нь татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулах
  5. 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл хүнсний хангамжийн тогтвортой байлгах зорилгоор импорт орж ирэх бүх төрлийн будаа, ургамлын тос, өвөлжилт хаваржилтыг давахын тулд өвс, мал амьтны тэжээл, тэжээлийн үр, хүнсний буудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг татвараас чөлөөлөх, Монгол улсдаа үйлдвэрлэгдсэн тариа будаа, малын тэжээлийг татвараас чөлөөлөх
  6. Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулах
  7. Төрөөс хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийг 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл зээлдэгчийн хүсэлтээр хүүгийн болон үндсэн төлбөрийг хойшлуулах
  8. ББСБ, Хадгаламж зээлийн хоршооноос иргэдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах, хугацааг сунгах, ингэхдээ зээлдэгчдэд нэмэлт дарамт үүсгэхгүй байх
  9. Ашигт малтмал, газрын тос экспортолдог аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгаалалын онцгой дэглэмд шилжүүлэх
  10. БНХАУ-ын хилийн ногоон гарцын хэрэгжилтийг хэрэгжүүлэх, ашигт малтмал, газрын тосны экспортыг тасралтгүй явуулах
  11. Ашигт малтмал, газрын тосны экспортыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд хил гааль, боомтын үйл ажиллагааг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах
  12. Монгол Улсад ирж буй шуудан харилцааг халдваргүйжүүлэх
  13. 2021 оныг дуустал корона вирусийг эмчлэхэд зориулсан эм, эмнэлэгийн хэрэгсэл, ариутгалийн бодис, амны хаалт зэргийг татвараас чөлөөлөх тухай хуулийг иргэдэд сурталчилах
  14. Татвар төлөгчдөд 2020 онд гарсан алдагдлыг дараагийн 4 жилийн хугацаанд хасч тооцох хуулийг сурталчилах
  15. Татвар гаалийн байгууллагын цахим шилжилтийг түргэвчлүүлэх. Үйл ажиллагаандаа хүний оролцоог багасгах
  16. Татварын өртэй татвар төлөгч улсын болон орон нутгийн төсвөөр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний авалга, бусад татварын авлагатай тохиолдолд татвар төлөгчийн шийдвэрээр шилжүүлэн тооцох
  17. Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх
  18. Төрийн болон төсвийн байгууллагуудад бараа, үйлчилгээ нийлүүлсэн иргэдэд өр төлбөрийг нь барагдуулах
  19. Төрийн мөнгөөр эх оронч худалдан авалт хий гэдгийг Төсвийн захирагч нарт үүрэг болголоо
  20. Тендэр шалгаруулалтын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгах
  21. Төсвийн захирагч нарт хэмнэлтээ үргэлжлүүлж, хэрэгцээтэй зүйлдээ хөрөнгө мөнгөө зарцуулах
  22. Үйлдвэрлэл үйлчилгээг хэвийн явуулах саналыг ЗГ-ын гишүүд судалж, танилцуулах
  23. Корона вирусаас сэргийлэх зөвлөмжүүдийг иргэдэд хүргэх ажлыг эрчимжүүлэх

 

Фото: Хөл хорионы дэглэмийг чангатгалаа
Фото: Хөл хорионы дэглэмийг чангатгалаа
 
Ази, Африкийн орнуудын мал эмнэлгийн оношилгооны лабораторуудын зохицуулалтыг хангах олон улсын хуралд оролцлоо
Ази, Африкийн орнуудын мал эмнэлгийн оношилгооны лабораторуудын зохицуулалтыг хангах олон улсын хуралд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.