Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жилийг угтан “Могой жил” 1 унцын 999.9 сорьцтой дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. Эрдэнэсийн сангаас Монгол уран зургийн аргаар зурсан 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил”, 2022 онд “Бар жил”, 2023 онд “Туулай жил”, 2024 онд “Луу жил” 1 унцын дурсгалын мөнгөн зоосыг үйлдвэрлүүлэн худалдаанд гаргаж байв.
Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм. “Могой жил” дурсгалын зоосыг Монгол уламжлалт аргаар баруун гартаа галын дөлийг бадрааснаар дүрсэлж, орчин үеийн Смартминтинг, Хай Рилийф /Smartminting, High Relief/ технологиор үйлдвэрлүүллээ.
“Могой жил /Монгол/” 1 унцын мөнгөн зоос:
Мөн Монголбанкны Эрдэнэсийн сангаас франчайз зоос, “Чингис хаан” 1 унцын алтан зоос болон алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдаалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой.
“Могой жил” алтан зоос:
“Могой жил” 1 унцын алтадсан мөнгөн зоос:
“Могой жил” 1 унцын мөнгөн зоос:
“Могой жил” ялтсан дэвсгэрт:
“Чингис хаан” алтан гулдмай:
“Дарь эх” алтан гулдмай:
“СССР” алтан гулдмай:
“Чингис хаан” 1 унцын алтан зоос:
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!