XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. Гурвын давааны эхэнд:
Дархан аварга Н.Батсуурь аймгийн арслан Ц.Мөнхбаярыг,
Улсын аварга О.Хангай аймгийн арслан С.Галданцогтыг,
Улсын арслан Ц.Содномдорж аймгийн арслан Н.Баттүвшинг,
Улсын арслан Б.Орхонбаяр аймгийн начин А.Хишигдоржийг,
Улсын гарди Ө.Бат-Орших улсын заан Д.Баасандоржийг,
Улсын заан Н.Жаргалбаяр улсын начин М.Амарсанааг,
М.Лхагвагэрэл аймгийн арслан Б.Очирхүүг тус тус давсан бол
-Улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан Т.Төгсдөлгөөнд, Улсын заан Б.Серик улсын начин Д.Тамирт өвдөг шороодоод байна.