ТАНИЛЦ: Сар шинийн баяраар нийслэл дэх эмнэлгүүд дараах хуваарийн дагуу ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангуулна. Баярын өдрүүдэд иргэний санал хүсэлтийг 77990101 - 1 - 4 утсаар авах юм.

Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинет гуравдугаар сарын 1, 2-нд 11:00-14:00 цаг, гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд тус тус ажиллана.

Түүнчлэн нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет гуравдугаар сарын 1, 2-ны өдөр 11:00-14:00 цаг, 3 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Харин нийслэлийн Түргэн тусламжийн төв, нэгдсэн эмнэлэг, Өргөө, Хүрээ болон Амгалан амаржих газар бусад харьяа эмнэлгүүд 24 цагаар тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Мөн өрхийн эмнэлгүүд доорх хуваарийн дагуу ажиллах юм.

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагын 3182 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ
Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагын 3182 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ
 
Дамбийнямын Алтангэрэлийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор” шагнав
Дамбийнямын Алтангэрэлийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор” шагнав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!