П.Наранбаяр: Амралтыг долоо хоногоор сунгасан учир зургаадугаар сарын 8-12 хүртэл хичээллэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 9 секунд

Боловсролын сайд П.Наранбаяр 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг танилцуулав.

---------------------------

2025-2026 оны хичээлийн жилд гурван улирлын бүтцээр хичээллэх бөгөөд амралтыг нэг долоо хоногоор сунгаж байна. Тодруулбал, бага сургууль арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс амарч нэгдүгээр сарын 26-ны Даваа гарагт хичээл эхлэхээр болов. Өөрөөр хэлбэл, зургаан долоо хоног амрах нөхцлийг бүрдүүлж байгаа нь түгжрэл буурах, хүүхдүүд хүйтний улиралд ханиад томууны дэгдэлтээс сэргийлж болно гэдгийг мэдээлэв.

Тэгвэл дунд, ахлах ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн Даваа гарагаас эхлэх бөгөөд нийт таван долоо хоног амрах юм байна.

Ахлах ангийнхан дунд ангийнхантай зэрэг амарч эхлэх бөгөөд эхний долоо хоног нь цахимаар хичээллэх нь. Харин амралтыг нэг долоо хоног сунгаж байгаа учраас зургаадугаар сард нэг долоо хоног сунаж хичээллэнэ гэж Боловсролын сайд П.Наранбаяр хэлэв.

Тэрбээр “Зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд хичээллэнэ. Энэ нь хичээлийн 42 дахь долоо хоног буюу Даваагаас Баасан гараг хүртэл шалгалтын долоо хоног байхаар зохицуулалт хийнэ. Харин зургаадугаар сарын 15-наас амралт эхэлнэ. Хуульд 170-185 хоног хичээллэхийг үүрэг болгосон байдаг. Энэ хугацаанд амралт хичээлийг бүрэн зохицуулж байна гэсэн үг” гэв.

Харин хөдөө орон нутгийн тухайд бага сургууль таван долоо хоног амрах бол дунд, ахлах ангийнхан дөрвөн долоо хоног амрах юм байна.

Энэ талаар үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ “Хөдөө орон нутгийн сурагчдын амралт нэг хоногоор татуу байна. Гэхдээ дөрөвдүгээр сард мал төллөх үеэр нэг долоо хоног илүү амарна" гэлээ.

Б.Билгүүн: Шагнал авахад, надтай хамт Гавьяат болох байсан найз Т.Санчир маань бодогдож байлаа
Б.Билгүүн: Шагнал авахад, надтай хамт Гавьяат болох байсан найз Т.Санчир маань бодогдож байлаа
 
Шинийн 2-ны өглөө нар харах 250 цэгт хамгаалалт гарна
Шинийн 2-ны өглөө нар харах 250 цэгт хамгаалалт гарна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!