Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүнс тээвэрлэх зөвшөөрлөөр хүн тээвэрлэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Иргэд Улаанбаатараас хүнс тээвэрлэх зориулалтаар зөвшөөрөл авч яваад эргэхдээ хүн тээвэрлэж байгаа зөрчил гарч байгааг аймгийн ОБГ-аас анхаарууллаа.

Тус аймгийн Говь-Угтаал, Өлзийт сумаас “мах тээвэрлэнэ” гэсэн зөвшөөрөлтэй явсан тээврийн хэрэгсэл эргэхдээ хүн тээвэрлэсэн бөгөөд дээрх иргэдийг гэрийн хорионд оруулаад байгаа ажээ. 

Энэ мэт иргэдийн буруу хандлага Онцгой комиссын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгааг Онцгой комиссоос мэдэгдэж, тус комиссоос иргэд бүх нийтийн бэлэн байдал буюу тусгай горимд шилжсэн гэдгийг ойлгох хэрэгтэй, халдвар гарсан газраас ирсэн хүмүүс мэдээллээ үнэн зөв өгч, гадуур явахгүй, гэртээ байж, ажиглах шаардлагатай гэдгийг дахин дахин сануулж байгаа юм. 

Аймгийн МХГ-аас ч мөн иргэдийг зөв хандлагатай байж, хүнс, худалдааны газраар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх, үйлчлүүлэхдээ хүлээцтэй хандаж, хоорондын зайг барих, гарын ариун цэврийг сайтар сахих, хэрэглэсэн амны хаалт, бээлийгээ битүүмжлээд хогийн саванд хаяж хэвших, усан сан, ус түгээх газруудаар үйлчлүүлэхдээ ус түгээх хоолойг бохирдуулахгүй байх, бээлийтэй байх зэрэг энгийн горимыг баримталж хэвшихийг зөвлөж байна.  

Тодруулбал, МХГ-аас хүнс худалдааны газар, эмийн сан, эмнэлэг эрүүл мэндийн байгууллага, ус түгээх газруудад хийсэн шалгалтаар иргэд амны хаалтгүй зорчих, хоорондын зайг баримтлахгүй байх, дараалал үүсгэх, хэрэглэсэн амны хаалт, бээлийгээ хаа сайгүй ил задгай хаях, ус авахдаа ус түгээх хоолойг бохирдуулах зэрэг үйлдлүүд нийтлэг байжээ

Г.Загдаад 6 жил 2 сар, эхнэр Г.Амарсайханд 1 жилийн хорих ялыг оноожээ
Г.Загдаад 6 жил 2 сар, эхнэр Г.Амарсайханд 1 жилийн хорих ялыг оноожээ
 
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Арвайхээр-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замд цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.