Д.Нарангэрэл: Вьетнамд улаанбурхан өвчний дэгдэлт гарч байна. Халдвартай хүн хажуугаар зөрөхөд л халдвар авах магадлалтай учраас анхаарах хэрэгтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга асан Д.Нарангэрэл зөвлөмж гаргасан байна. Тэрбээр, "Бидний их аялдаг Вьетнам улсад улаанбурхан өвчний дэгдэлт гарч байна. Улаанбурхан өвчин дархлаагүй хүнийг түүгээд л түймэр шиг яваад өгдөг өвчин. Халдвартай хүн хажуугаар зөрөхөд л халдвар авах магадлалтай. Тун удахгүй цагаан сар болох гэж байхад хүүхдүүд өвдөөд байгаа нь анхаарах л асуудал. Улаанбурхан өвчин хаалга тогшиж байгаа энэ үед:

  • А аминдэмээр баялаг сүү, бяслаг, элэг, өндөг, лууван, манжин, улаан лооль, ногоон улаан чинжүү, брокклиг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх,
  • Амны хаалт зүүх,
  • Өвчлөл гарсан газар, орноор аль болох зорчихгүй байх,
  • Халдварын голомтод хавьтал болсон тохиолдолд халуурах, хоолой өвдөх, нүд нуухтах, улайх, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-д яаралтай хандах,
  • 9 сар, 2 настай хүүхдэдээ товлолын дагуу УГУ вакцин хийлгэх зэрэг болно" гэжээ.
З.Төрмандахтай хамт саатуулагдсан дөрвөн хүнийг нотлох баримт устгаж болзошгүй гэж үзээд цагдан хорьжээ
З.Төрмандахтай хамт саатуулагдсан дөрвөн хүнийг нотлох баримт устгаж болзошгүй гэж үзээд цагдан хорьжээ
 
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!