З.Төрмандахтай хамт саатуулагдсан дөрвөн хүнийг нотлох баримт устгаж болзошгүй гэж үзээд цагдан хорьжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 30 секунд

MCS группийн "М Армор" компанийн Хамгаалалтын хэлтсийн дарга З.Төрмандахыг энэ сарын 18-ны өдөр саатуулсан гэх мэдээлэл гарсан. Улмаар Нийслэлийн прокурорын газрын үндэслэлээр хоёрдугаар сарын 19-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлээд байгаа юм.

Тэгвэл З.Төрмандахтай хамт саатуулагдсан дөрвөн яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Тодруулбал,

  • “М-Армор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганболд,
  • тус компанийн Хуулийн албаны дарга Я.Бямбадаржаа,
  • мэргэжилтэн Г.Гандалай,
  • Инженер-техникийн албаны дарга С.Жамъянтөгс нар.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос дээрх яллагдагч нарыгГүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна. Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч нарт “…гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа…” гэх үндэслэлээр яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн байна.

Шүүх прокурорын саналыг үндэслэн явуулсан шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хэлэлцсэн ба прокурорын саналын үндэслэл болсон яллагдагч нарыг цагдан хорих дээрх үндэслэл нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон тул яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой баримт нь нууцын зэрэглэлд хамаарах тул нотлох баримтуудын агуулгын талаар шүүхийн шийдвэрт нээлттэй дурдах боломжгүй аж

МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
 
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!