Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчилна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн урилгаар энэ сарын 24-27-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ.

Энэ айлчлал нь Монголын талаас парламентын даргын түвшинд 11 жилийн дараа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал юм.

Айлчлалын зорилго нь Монгол Улс, БНХАУ хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино гэж УИХ-ын Тамгын газраас мэдээлэв.

Өнөөдөр улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцож байна
Өнөөдөр улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцож байна
 
Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20.00 цагт эхэлнэ
Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20.00 цагт эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.