Монголын банк санхүүгийн салбарын системийн нөлөө бүхий арилжааны банкнууд 2022 оноос эхлэн АТМ-ны гүйлгээний шимтгэлээ харилцан бууруулж, хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк болон Капитрон банкнуудын төхөөрөмжүүд (ATM, CDM, CRM) дээр бэлэн зарлага гаргах үед гүйлгээний шимтгэл 500 төгрөг байсныг 100 төгрөг болгон бууруулсан.
Энэ удаад тус хамтын ажиллагаанд Богд банк нэгдэн санамж бичигт гарын үсэг зурлаа. Дээрх арилжааны банкнуудын харилцагч нар Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 1,000 гаруй ATM төхөөрөмжөөс бэлэн зарлага гаргахад 100 төгрөгийн шимтгэл төлөх юм.
Арилжааны банкнуудын энэхүү хамтрал нь харилцагчдадаа илүү ойртох, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нөхцөлийг сайжруулах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготой билээ. Гүйлгээний шимтгэл бууруулах шинэчлэлийн ажлыг тус таван банкны үндсэн системд амжилттай хийж дууссан бөгөөд өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүллээ.
Бид цаашид ч банк хоорондын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг сайжруулахад нээлттэй байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна.
Харилцагч та ATM-ны гүйлгээний шимтгэлтэй холбоотой асуудлаар:
- Голомт банкны 1800-1646
- Төрийн банкны 1800-1881
- Худалдаа хөгжлийн банкны 1900-1977
- Капитрон банкны 1800-2020
- Богд банкны 7577-1199 лавлах дугаараар тус тус холбогдон мэдээлэл аваарай.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!