Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Юань зарна” гэх зарын дагуу 50 сая төгрөгөө залилуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Энэ сарын эхээр иргэн Б нь үл таних цахим хаягаас “Wechat” аппликейшнд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож нийт 50 сая төгрөгийг валют болгон солиулахаар өөрийн харилцах данснаас шилжүүлж, улмаар залилуулсан гэх дуудлага ирүүлснийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Сар шинийн баяр ойртсон эдгээр өдрүүдэд иргэд хилийн чанадаас бараа таваар худалдан авах эрэлт ихсэхтэй холбоотой валютыг хуурамчаар үйлдэх, цахим орчинд “Валют худалдана” гэх хуурамч зар мэдээллийг байршуулж, иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэгдэж, болзошгүй байна.

Иймд иргэд та бүхэн гадаад валют худалдан авахдаа энэ төрлийн үйлчилгээ эрхлэх эрх олгогдсон байгууллагаар үйлчлүүлж, гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн журмыг шинэчилж дууссан. Монголбанкнаас зээлийн хүүг 6-10 хувь байх судалгааг гаргасан байгаа
Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн журмыг шинэчилж дууссан. Монголбанкнаас зээлийн хүүг 6-10 хувь байх судалгааг гаргасан байгаа
 
“Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар ажилласан хугацаан дахь ЗГ-ын үнэлгээ F байна“
“Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайдаар ажилласан хугацаан дахь ЗГ-ын үнэлгээ F байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.