Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Гуравдугаар сар менингококкт халдварын оргил үе болохыг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалт баяр “Цагаан сар” менингококкт халдварын дэгдэлтийн “оргил үе” буюу гуравдугаар сард тохиож байна.

Тиймээс баярын бэлтгэл хийх, баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ олон хүн цугларсан газарт бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, золгохдоо бага насны хүүхдийг үнсэхгүй байх, амны хаалт зүүж, гараа халдваргүйтгэх, ам, хоолойг давс, нимбэг, сармисны уусмалаар ээлжлэн зайлах, гэр орондоо агаар сэлгэлт сайтар хийхийг зөвлөж байна.

Учир нь менингококкт халдварыг үүсгэгч нянгийн үржих таатай температур нь 36-37 хэмийн дулаан, чийгтэй орчин бөгөөд өвчилсөн хүн, хамар, залгиурын үрэвсэлтэй хүн, нян тээгчээс агаар дуслын замаар тархдаг. Судалгаанаас үзвэл манай Улсад менингококкт халдвараар өвчилсөн хүмүүсийн 84 хувь нь 0-14 насны хүүхдүүд байна.

Өрийн үлдэгдэл 37.4 их наяд болж 34.9 хувиар өсчээ
Өрийн үлдэгдэл 37.4 их наяд болж 34.9 хувиар өсчээ
 
Б.Жаргалан: Хийсэн ажлын үр дүн хангалтгүй байсан тул АТГ-ын даргыг улираан томилохыг ДЭМЖЭЭГҮЙ
Б.Жаргалан: Хийсэн ажлын үр дүн хангалтгүй байсан тул АТГ-ын даргыг улираан томилохыг ДЭМЖЭЭГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.