Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хот-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Багануур дүүргийн иргэдэд танилцууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Отгонболд, Г.Батсайхан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нар өнөөдөр Багануур дүүргийн иргэд, сонгогчтой уулзлаа.

Улаанбаатар хот-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд УИХ-ын 2024 оны 72 дугаар тогтоолоор Багануур дүүргийг Улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх шийдвэр гарч, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөлд 100 орчим мянган хүн амтай, уул уурхай, үйлдвэр технологи, аж үйлдвэрийн парк, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал зэрэг салбарыг түшиглэн хөгжих боломжтой хэмээн тусгасан.

Дүүргийн урт, дунд, богино хугацааны хөгжлийн нэгдсэн бодлоготой холбоотой ажлын байр, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, залуучуудын хөгжлийн асуудал, орон сууцжуулах боломж зэрэг агуулгаар иргэд Төлөөлөгчдөөс асуулт асууж, хариулт авлаа.

Э.Бат-Үүл: Монгол минь урвагчдаар баян. Орост урвагчид, Хятадад худалдагсад хоёрын хэн нь ялж эх орны минь эзэн суух вэ гэдэг цаг хугацааны л асуудал болсон
Э.Бат-Үүл: Монгол минь урвагчдаар баян. Орост урвагчид, Хятадад худалдагсад хоёрын хэн нь ялж эх орны минь эзэн суух вэ гэдэг цаг хугацааны л асуудал болсон
 
Хүндэтгэх шалтгааны улмаас AMRA “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуг  орхижээ
Хүндэтгэх шалтгааны улмаас AMRA “Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуг орхижээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.