Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европт тогтоосон хөл хорионы ач холбогдол

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 52 секунд

Европын орнуудад шинэ коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд энэ оны эхээр хөл хорио тогтоосноор гурван сая гаруй хүний амь насыг аварсан гэж Лондоны Хааны коллежийн судлаачид тооцоолсон байна.

Өөр нэгэн судалгаанд тэмдэглэснээр, дэлхийн улс орнуудад тогтоосон хөл хорио түүхэнд байгаагүй бага хугацаанд олон хүний амь насыг аварсан ажээ. Хааны коллежийн судлаачид Австри, Бельги, Дани, Франц, Герман, Итали, Норвег, Испани, Швед, Швейцар, Их Британи зэрэг Европын 11 оронд тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдийн тавдугаар сарын эхэн үе хүртэлх нөлөөг судалжээ.

Тухайн үед тэдгээр оронд халдварын улмаас 130 мянга орчим хүн нас бараад байсан юм. Судлаачид хөл хорио тогтоогоогүй тохиолдолд хэчнээн хүн нас барах байсныг халдварт өвчний загварчлал ашиглан таамагласан байна. Тэдний тооцоолсноор, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, хүмүүсийг гэртээ байхыг уриалах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээгүй бол тавдугаар сарын 4 гэхэд 3.2 сая хүн халдвараар нас барах байжээ. Үүнээс үзэхэд хөл хорио 3.1 сая хүний амь насыг аварчээ.

Тодруулбал, Их Британид 470 мянга, Францад 690 мянга, Италид 630 мянган хүн халдвараар нас барж болзошгүй байсан гэж “Nature” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд тэмдэглэсэн байна. Судлаачдын үзэж буйгаар, хөл хорио тогтоогоогүй байсан бол Европт тавдугаар сарын эхэн үе гэхэд 15 сая хүн коронавирусээр халдварлах байжээ.

БНСУ-д халдвар авсан хүний тоо эрс нэмэгдлээ
БНСУ-д халдвар авсан хүний тоо эрс нэмэгдлээ
 
Хүндэтгэлийн ЧУУЛГАН 11.00 цагт хуралдана
Хүндэтгэлийн ЧУУЛГАН 11.00 цагт хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.