Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш цасан шуурга шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Маргааш нутгийн өмнөд хэсгээр, энэ сарын 17,18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.

2020 оны арваннэгдүгээр сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16, 19-нд нутгийн зарим газраар, 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 1-нийг хүртэл сунгалаа
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 1-нийг хүртэл сунгалаа
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.