Монголбанкны зарласан албан ханшаар нэг ам.доллар 3455 төгрөгтэй тэнцэж байна. Харин "Найман шарга" валют арилжааны төвд нэг ам.долларыг 3495 төгрөгөөр авч 3512 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкуудад илүү хямд буюу нэг ам.долларыг 3446 төгрөгөөр авч 3473 төгрөгөөр арилжиж байгаа юм.
2025 он гарсаар ам.доллар 3500 хүрэх таамаг байсан бол өнөөдөр энэ хэмжээг давлаа. Хэдий ханш чангарч байгаа ч ирэх онд алгуур суларна гэх хүлээлт бий. Өнгөрсөн оны долоодугаар сард 3380 төгрөг хүртэл буурсаар есдүгээр сар хүртэл тогтвортой байсан юм.
Манай улсын хувьд үйлдвэрлэгч бус хэрэглэгч орны хувьд ханш тогтвортой байсан түүх байхгүй болохыг эдийн засагчид хэлдэг. Учир нь, гадаад валютын ханшид импортын өсөлт, инфляцын хөөрөгдөл голлон нөлөөлж буй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!