Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын төмөр замын ЗГ хоорондын хэлэлцээрт БААСАН гарагт гарын үсэг зурна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 51 секунд

Олон жил ярьж, гацсан Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын гэрээнд Ц.Туваан, Б.Дэлгэрсайхан нар хоёрдугаар сарын 14-нд БНХАУ-ын Харбин хотод гарын үсэг зурахаар болсон.

Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх явцад гишүүдээс гаргасан саналыг Хятадын талд уламжилж хэлэлцээрийг эцэслэсэн юм.

Нэгэнт хил холболтын төмөр замтай холбоотой гэрээ, хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан тохиолдолд ирэх хаврын чуулганаар хил холболтын асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Энэ нь төмөр замын хил холболтын хэлэлцээртэй давхцаж байгаа талаар Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр "Ч.Лодойсамбуу танаас асуух асуулт байна. ЗГ огцорвол энэ сарын 14-нд хоёр тал гарын үсэг зурах естой Гашуунсухайт төмөр зам холболтын гэрээ хойшлох уу" гэсэн бол АН-ын дарга Л.Гантөмөр "Хоёрдугаар сарын 14-нд Гашуун сухайтын төмөр зам холболтын гэрээнд хоёр тал гарын үсэг зурах естой. Ер нь мега төслүүдийг хэрэгжүүлэх гэхээр өнөөдрийг хүртэл хэчнээн Засгийн газрыг огцруулсан бэ" гэх байр суурийг илэрхийлж байв.

Д.Сосорбарам: Хамтарсан Засаг бол хамсаатнуудын овоолго
Д.Сосорбарам: Хамтарсан Засаг бол хамсаатнуудын овоолго
 
ХАРБИН-2025: 7.5 км-ын спринт уралдаанд оролцсон шигшээ багийн эмэгтэй тамирчид 16-20 дугаар байр эзэллээ
ХАРБИН-2025: 7.5 км-ын спринт уралдаанд оролцсон шигшээ багийн эмэгтэй тамирчид 16-20 дугаар байр эзэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!