О.Батнайрамдал: 30 жилд 132 их наядын ашиг олдог Ухаа худгийг ЗГ “Энержи Ресурс“ ХХК-д үнэгүй өгсөн асуудлаар нээлттэй СОНСГОЛ хийх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

Өнгөрсөн долоо хоногт ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарын хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал болж, З.Энхболдыг цагаатгах шийдвэр гаргасан билээ. Тэрбээр Тавантолгойн Ухаа худгийн орд хэрхэн "Энержи ресурс" ХХК-д шилжсэн тухай 2008 оны гуравдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг нийтэлсэн. Түүний нийтлэлд "30 жилд 132 их наядын ашиг олдог Ухаа худгийг “Энержи ресурс“-д үнэгүй өгчээ. Энэ бол жинхэнэ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ" гэжээ. Түүнчлэн З.Энхболд "Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Тавантолгойн хамгийн баян орд болох Ухаа худгийг хувьчилж авсан" гэдгийг онцолсон юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Хамгийн том стратегийн ордынхоо өрмийг нь зүгээр л Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр таслаад өгчихсөн гэсэн үг үү. УИХ-аас зөвшөөрөл авахгүйгээр Тавантолгойн ордоос хэсэгчлэн салгаж, "Энержи Ресурс" ХХК-д гэрээгээр олгохыг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр даалгаж болох уу. Энэ хууль эрх зүйн хувьд хүчинтэй юу. Оюутолгойн алдарт Дубайн гэрээ ч бас УИХ-ыг бүү хэл, Засгийн газрын хуралдаанаар ч оруулалгүйгээр шийдэж, үзэглэсэн. Энэ үйл явдал Дубайн гэрээний түүхтэй ижил уншигдаж байна. Энэ асуудлаар УИХ нээлттэй сонсгол хийх ёстой гэж үзэж байна.

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд Ерөнхий сайд, намын даргаасаа бус ард түмнээс мандат авч сонгогдсон гэдгээ санах хэрэгтэй
Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд Ерөнхий сайд, намын даргаасаа бус ард түмнээс мандат авч сонгогдсон гэдгээ санах хэрэгтэй
 
Ө.Шижир: С.Баярын ЗГ стратегийн нүүрсний ордыг “Энержи Ресурс“-д эзэмшүүлсэн, Ч.Сайханбилэгийн ЗГ 2015 онд “Энержи Ресурс“-д нөхөн төлбөр болгож 60.3 сая ам.доллар олгосон талаар асуулга тавилаа
Ө.Шижир: С.Баярын ЗГ стратегийн нүүрсний ордыг “Энержи Ресурс“-д эзэмшүүлсэн, Ч.Сайханбилэгийн ЗГ 2015 онд “Энержи Ресурс“-д нөхөн төлбөр болгож 60.3 сая ам.доллар олгосон талаар асуулга тавилаа
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!