"Эхийн алдар одонгоор шагнах журам" хоёрдугаар сарын 6-наас шинэчлэгдсэн. Өмнөх журамд "Төрүүлсэн 4 хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой" гэж заасан бол уг шинэчлэгдсэн журмаар ээж нь одон зүүхэд "Төрүүлсэн хүүхэд нь нэг нас хүрч байж эндсэн байх ёстой" гэж заажээ. Тиймээс эхчүүдийн зүгээс цахим орчинд "Үрээ төрүүлсэн л бол энэхүү журмаар алдарт эхийн одонгоор шагнагдах эхийн хүүхдийн тоонд хамруулж тооцдог болох ёстой" гэх байр сууриа илэрхийлж эхэллээ.
Улсын аварга О.Хангай өөрийн цахим хуудаснаа "Яагаад нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг гэж оруулсан талаар тайлбар авмаар байгаа талаар" илэрхийлжээ.
"О.Хангай аваргын хувьд "Алдарт эх"-ийн одонтой холбоотой асуудлаар нэг жилийн өмнө байр сууриа илэрхийлж байв. Түүний эхнэр дөрвөн хүүхэд төрүүлсэн ч нэг нь эндсэн гэх шалтгаанаар "Алдарт эх"-ийн одон авч чадаагүй юм. Учир нь “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу төрүүлсэн 4 хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой" гэж заажээ. Тиймээс О.Хангай аварга энэ асуудлаар нийгэмд шүгэл үлээж, олны дэмжлэгийг авч улмаар хуульд өөрчлөлт оруулж чадсан ч "Төрүүлсэн хүүхэд нь заавал нэг нас хүрч байж эндсэн байх ёстой" гэх заалтад сэтгэл дундуур байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!