ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр Засгийн газрын хуралдааны өмнө мэдээлэл өглөө. Тэрбээр:
-Менингококкт халдварын эсрэг эрсдэлт бүлгийн хүн ам болон хавьтлуудыг дархлаажуулах вакциныг татах асуудлыг одоо Засгийн газрын хуралдаанд танилцуулах гэж байна. 2000 тун вакцин худалдан авалт хийгдээд одоо ирж байна. Ирэх долоо хоногт бууна. Арванхоёрдугаар сарын 5-нд менингококкт халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Үүний дараа вакцин авах талаар ЭМЯ эрчимтэй ажиллаж эхэлсэн. Бүртгэгдсэн тохиолдлын хавьтлууд болон эрсдэлт бүлгийн хүн амд вакцин хийнэ. Засгийн газрын хуралдаанаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон вакцины тоо хэмжээг нэмэгдүүлэх, оношлуур, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хэрхэн хангах талаар танилцуулна.
Жилд менингококкт халдварын 8 тохиолдол бүртгэгддэг. Одоо гарсан юм бол биш. 2023 онд хоёр тохиолдол, 2024 онд дөрвөн тохиолдол бүртгэгдэж байсан. Нас баралт бүртгэгдээгүй.
2025 онд харамсалтай нь гурван настай хүүхэд эндсэн. 2022-2023 онд вакцины асуудлыг ярьж байсан. Хамгийн сүүлийн вакцин 2022 онд хийгдэж байсан. 2023-2024 онд худалдан авалт хийгдээгүй. Тиймээс яаралтай хариу арга хэмжээ авч вакцины асуудлыг түргэсгэж байна.Засгийн газрын хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!