Хонконг, Сингапур агаарын тээврийн хөдөлгөөнийг тусгаарлалтгүйгээр нээхээр болжээ.
Сингапурын Иргэний агаарын тээврийн газрын мэдээлснээр, талууд энэ долоо хоногийн эхээр хэлэлцсэний дүнд хоёр талын нислэгийг энэ сарын 22-ноос нээхээр тохиролцсон байна. Хоёр хотын хооронд зорчигчид нисэх онгоцонд суухынхаа өмнө “COVID-19”-ийн шинжилгээнд заавал хамрагдах шаардлагатай бөгөөд тэдэнд тусгаарлагдах, гэртээ байх шаардлага тавихгүй юм.
“Агаарын тээврийн хөдөлгөөний сэргээснээр өдөрт нэг нислэгээр 200 хүн тээвэрлэж эхэлнэ. Өдөрт үйлдэх нислэгийн тоог 12 дугаар сарын 7-ноос хоёр болгож нэмэгдүүлнэ” гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ.