Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 17 хүртэл чартер нислэг үйлдэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980  иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргагаад байсан. Энэ дагаа 11 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар, 11  сарын 6-нд Алматы-Улаанбаатар чиглэлд чартер нислэг үйлдсэн байсан.

Гэвч энэ сарын 10-ны өдөр тээврийн жолооч Д болон түүний эхнэрээс коронавирус илэрч, дотоодод халдвар тархсан. Тиймээс манай улс анх удаа хоёрдугаар зэргийн бүх нийтийн хатуу хөл хорионд шилжээд байгаа. Үүнтэй уялдуулаад УОК-оос энэ сарын 17 хүртэл чартер нислэгийг зогсоолоо.

Энэ хугацаанд 11 сарын 11-нд Токио-Улаанбаатар, 11 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар, 11 сарын 13-нд Сөүл-Улаанбаатар-ын нислэг цуцлагдаж байна.

11 дүгээр сарын 17 ноос хойш хийхээр төлөвлөөд буй нислэгүүд:

  • 11  сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
  • 11 сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар
  • 11 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
  • 11 сарын 25-нд Токио-Улаанбаатар
  • 11 сарын 27 Сөүл-Улаанбаатар
Хяналт шалгалтыг чангатгаж байна
Хяналт шалгалтыг чангатгаж байна
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Байнгын хорооны тогтоол баталлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хуулиудын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Байнгын хорооны тогтоол баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.