Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Стратегийн гол салбарын ажилчид нотлох баримттай гадуур явна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар цагдаа, тагнуул зэрэг хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзаж байна.

Уулзалтаар, бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлд салбар бүрийн сайд нар хяналт тавьж, ажиллаж байгаа хувийн хэвшил болон төрийн зарим байгууллагад шаардлага, хариуцлагыг хүргүүлж ажиллахаар ярилцаж байгаа аж. Түүнчлэн цагдаа, хуулийн байгууллага хатуу шаардлага тавьж ажиллахаар нэмэлт хүч гаргахаар болж байна. Тиймээс Гамшгийн хуульд заасан бүх нийтийн бэлэн байдлын үед ажиллах стратегийн гол салбарын ажилчид гадуур явахдаа биеийн байцаалт, ажлын үнэмлэхтэй явах шаардлагатай болох юм.

Стратегийн гол салбарт, хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээх станц, эмийн сан, эмнэлэг, усны худаг, эрчим хүч, дулааны цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны байгууллага багтана. Мөн буяны ажил болон хот хоорондын хүнс тээвэр багтаж байна.

Дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн шинжилгээний хариу сөрөг гарчээ
Дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн шинжилгээний хариу сөрөг гарчээ
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.