Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК, Засгийн газар 20 цагт шуурхай хуралдаан зарлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Улсын онцгой комисс яг одоо шуурхай хуралдаан зарласан байна. Хурал 20:00 цагт эхлэх бөгөөд #Ковид-19 цар тахлын дэгдэлттэй холбогдуулан зохион байгуулалт, үйл ажиллагаа, авах арга хэмжээг нэгтгэн хэлэлцэх юм. Өчигдөр тодорхой болж, батлагдсан тохиолдол иргэн Б.Д-ийн гэр бүл, хамтран ажиллагч зэрэг ойрын хавьтлуудаас вирус илэрснийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдсэн. Улмаар дам хавьтлуудын тоо 3500 хүрсэн байх магадлалтай зэргийг тооцож үзвэл Улсын онцгой комиссын авах арга хэмжээ дараагийн түвшинд хүрэх нь тодорхой.

Комиссийн хурлын дараа Засгийн газар мөн ээлжит бус хуралдаанаа 21 цагт зарлажээ. Үүгээр УОК-ийн хэрэгжүүлэх шуурхай үйл ажиллагааг сонсож, орон нутгийн зохион байгуулалтыг хэлэлцэнэ. Улаанбаатар хот 3 хоногийн хөл хорио тогтоосон. Улмаар Увс, Орхон, Сэлэнгэ аймагт хөл хорио тогтоогоод байгаа бол бусад аймгуудад ч нөхцөл байдлыг хэлэлцэж байна.

 

Чернобылийн объектуудыг дэлхийн өвийн санд бүртгэхийг санал болгов
Чернобылийн объектуудыг дэлхийн өвийн санд бүртгэхийг санал болгов
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.